

Бидний тухай
БИДНИЙ
АЛСЫН ХАРАА
Мал аж ахуйг биет үйлдвэрлэлээс өгөгдөл, технологид суурилсан ухаалаг систем болгон шинэчилж, Монголын хүнсний ирээдүйг бүтээнэ.
БИДНИЙ
ЗОРИЛГО
Мал, тэжээл, генетик, технологи, зах зээлийг нэгтгэсэн ухаалаг экосистемийг хөгжүүлж, өндөр өгөөжтэй, ил тод, баталгаатай хүнсний үйлдвэрлэлийг бий болгоно.
БИДНИЙ
ТҮҮХ
Вишион Агро ХХК нь Монголын мал аж ахуйн салбарт нэмүү өртөг шингээж, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх зорилгоор байгуулагдсан.
Баянхонгор аймагт үйл ажиллагаагаа эхлүүлж:
-
Жишиг өвөлжөө, хамгаалалттай аж ахуй байгуулсан
-
Мал бордлогын туршилтыг амжилттай хэрэгжүүлсэн
-
Мал эмнэлэг, бүртгэлийн системийг нэвтрүүлсэн
-
Цөм сүрэг, зохиомол хээлтүүлгийн ажлыг эхлүүлсэн
-
Мах боловсруулах үйлдвэрийн төслийг хөгжүүлж байна
Өнөөдөр Вишион Агро ХХК нь мал аж ахуйгаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх нэгдсэн агро системийгбий болгож буй хөгжиж буй компани юм.
Бидний үнэт зүйл
Ухаалаг байдал
Бид таамгаар биш, өгөгдөлд тулгуурлан шийдвэр гаргадаг.
Системчлэл
Бид үйл ажиллагааг стандартчилж, автоматжуулж, өсөлтийг тогтвортой болгодог.
Тогтвортой нөлөө
Бид байгальд ээлтэй, хариуцлагатай үйлдвэрлэлийг эрхэмлэдэг.
Хамтын өсөлт
Бид малчид, түншүүд, орон нутгийн хамтын ажиллагаанд үнэ цэнэ бүтээдэг.
Тасралтгүй сайжруулалт
Бид өнөөдрийн үр дүнгээр зогсохгүй, маргаашийг илүү сайжруулдаг.
Бидний шийдэл
Ухаалаг мал аж ахуй
Малын бүртгэл, жин, эрүүл мэнд, үржил, тэжээлийн мэдээллийг нэгтгэсэн менежментийн систем.
Хяналттай бордолт
Өсвөр малыг богино хугацаанд өндөр үр ашигтай, хяналттай орчинд бордох систем.
Генетик сайжруулалт
Цөм сүрэг, зохиомол хээлтүүлэг, сонгон үржүүлгийн замаар сүргийн чанарыг үе шаттай нэмэгдүүлэх шийдэл.
Гарал үүслийн баталгаажуулалт
QR болон хяналтын системд суурилсан traceability шийдлээр бүтээгдэхүүний ил тод байдлыг хангана.
Нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл
Мах, махан бүтээгдэхүүн, хагас боловсруулсан болон эцсийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлнэ.

Стратегийн чиглэлүүд
Ухаалаг бордолтын аж ахуй
Цөм сүрэг, генетик сайжруулалт
Тэжээлийн тогтвортой хангамж
Мал эмнэлэг, био-аюулгүй байдал
Боловсруулалт ба брэнд бүтээгдэхүүн
Дотоодын зах зээлээс экспортын суурь руу




_edited.jpg)